ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ 792 МЯНГА БОЛОВ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ 792 МЯНГА БОЛОВ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 792 мянга болж байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосон байдаг. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өссөнөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байсан. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа  нэмэгдсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хөдөлмөрийн доод хэмжээг нэмсэн бол бага тэтгэвэртэй хүмүүсийнхээ тэтгэвэрийг жоохон ч гэсэн нэмэж өгөөчээ насаараа улсынхаа төлөө зүтгэж ажилчихаад ардчилын хэлмэглээр хувийн компанд ажилсан хүмүүсийн тэтгэвэр маш бага байгаа шүү дээ тэтгэврийг тэгштгэн гээд бүх хүмүүс дээр ижилхэн нэмчихлээр яаж тэгштэгсэн болох билээ дээ бага тэтгэвэртэй хүмүүсээ жоохон өсгөөд өгөхөд бид бүгд маш их баярлах болно шүү
2025-04-02