МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомыг цэгцлэх шаардлагатай гэж үзэв

МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомыг цэгцлэх шаардлагатай гэж үзэв

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүд: тойм УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хоёр чухал хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал,

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэгдэв

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зорилго нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, хууль санаачлах хүрээг тодорхой болгох, хүний эрхийг хамгаалах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. МАН-ын бүлэг уг төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, цаашид хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Харин Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хязгаарлах, хууль бус хөрөнгийн эргэлтийг таслан зогсоох зорилготой юм.

МАН-ын бүлгийн хуралдааны үеэр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч "1XBET" компанийн хууль бус үйл ажиллагаа, Монгол Улсаас их хэмжээний мөнгө гадагшилж буй асуудлыг хөндөж, мөрийтэй тоглоомонд донтох эмгэг нэмэгдэж байгааг онцолсон. Иймд МАН-ын бүлэг дээрх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ