ГХЯ: Одоогоор нөхцөл байдал тогтвортой байна

ГХЯ: Одоогоор нөхцөл байдал тогтвортой байна

Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр Тайландын Бангкок хотод өндөр барилга нурж, барилгын ажилчид нурангид дарагдсан тухай тус улсын онцгой байдлын алба мэдээлсэн. Тодруулбал, Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн чичиргээ Тайланд зэрэг хөрш таван оронд мэдрэгдсэн байна.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр, Бангкок дахь Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллээр 2024 онд Монгол Улсын 284 иргэн тус улсад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй амьдарч байна. Одоогоор нөхцөл байдал тогтвортой, иргэдээс бэртэж гэмтсэн, холбоо тасарсан дуудлага ЭСЯ-нд ирээгүй байна гэлээ.

Тайландтай харьцуулахад Мьянмарт газар хөдлөлт харьцангуй олон удаа тохиолддог. 1930-1956 оны хооронд тус улсын төв нутгаар дайран өнгөрдөг Сагайнг хагарлын ойролцоо 7 магнитудын хүчтэй зургаан удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн. Тайланд бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс биш бөгөөд тэнд мэдрэгдэж байгаа бүх газар хөдлөлт нь хөрш Мьянмарт болсон байдаг. Тиймээс одоогоор нөхцөл байдал тогтвортой байгааг албаныхан мэдээллээ.

Тайланд руу Монгол Улсын иргэдийн зорчсон мэдээлэл:

  • Нэгдүгээр сард-3295,
  • Хоёрдугаар сард-6143
  • Гуравдугаар сард 1411 буюу нийт 10849 хүн сүүлийн саруудад зорчсон болохыг ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ