Үс үргээлгэбэл эд малтай баялаг төгс болно

Билгийн тооллын 3
2025.04.01 Мягмар гараг
Хаврын дунд шарагчин туулай сарын дөрвөн ногоон цагаан хулгана өдөр
Үс засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх 06:30-19:22
Барилдлага Арвидах
Шүтэн барилдлага Төрөн түгэхүй
Суудал Гал
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 1. Ангараг гараг, Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ