“ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ӨГНӨ” ГЭХ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЖ ЗАЛИЛУУЛАХ ТОХИОЛДОЛ ИХ ГАРЧ БАЙНА

“ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ӨГНӨ” ГЭХ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЖ ЗАЛИЛУУЛАХ ТОХИОЛДОЛ ИХ ГАРЧ БАЙНА

"Виз найдвартай гаргаж өгнө" гэх мэдээлэлд итгэж, эд мөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа асуудлыг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас сэрэмжлүүллээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Виз найдвартай гаргана" хэмээн 600 гаруй иргэнээс 3-30 сая төгрөгийн төлбөр авч, нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хяналт тавин ажиллаж байгааг мэдээлэв.

Иргэдийн гадаад улс орон руу аялах, суралцах болон амьдрах сонирхол нэмэгдэхийн хэрээр энэ хүсэл дээр нь тулгуурласан визийн залилангийн хэргийн гаралт буурахгүй байгааг анхааруулсан юм. Визийн залиланд өртсөн хохирогчид ихэвчлэн цахим сүлжээнд байршуулсан Оюутан сурагчдад сургалтын виз гаргана. Гэр бүлээрээ амьдрах боломжтой виз хурдан шуурхай, найдвартай гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж хувь хүнтэй тохиролцож, улмаар урьдчилгаа төлбөр болгон мөнгөө шилжүүлэн хохирчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ