Сири шинэ засгийн бүрэлдэхүүнээ зарлав

Сири Улсын Түр Ерөнхийлөгч Ахмед Аш-Шараа Бямба гарагт шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа. "Бүтээн байгуулалт ба Өөрчлөлтийн Засгийн Газар" хэмээн нэрлэгдсэн энэхүү танхимд Аш-Шараагийн ойрын хүрээний хүмүүс олонхи болжээ. Мөн өмнөх удирдагч Башар Аль-Асадын дэглэмийг эсэргүүцэгч гэдгээрээ танигдсан Хинд Кабават хэмээх эмэгтэй шинэ Засгийн газрын гишүүнээр томилогдсон нь анхаарал татав. Тэрээр Христийн шашинт цөөнхийг төлөөлсөн бөгөөд Нийгмийн Асуудал, Хөдөлмөрийн Сайд болсон байна. Аш-Шараагийн томилсон Гадаад Хэргийн болон Батлан Хамгаалахын сайд нар албан тушаалдаа үлджээ. Сири Улсын Түр Ерөнхийлөгч Ахмед Аш-Шараа хэлэхдээ, "Сири улсыг иргэн бүрийн эрхийг дээдэлсэн, хүчирхэг, тогтвортой улс" болгон сэргээн босгох, авлигатай тэмцэх, армийг чадавхжуулах, эдийн засгийг сайжруулах зэрэг нь шинэ засгийн газрын тэргүүлэх чиглэл болно" хэмээн онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ