Буу барьж танхайрсан этгээдийг шалгаж байна

Shuud.mn фэйсбүүк хуудсанд цахим сүлжээнд нийтлэгдсэн иргэн хоорондын маргааны бичлэгийг оруулсан. Уг бичлэгт зам чөлөөлөх эсэх дээр хоёр иргэн маргалдаж байсан бөгөөд приус маркийн автомашины жолооч машинаасаа буу гарган бусдыг сүрдүүлэх гэж оролдож байсан юм. Харин уг жолоочийн гартаа барьсан буу нь тоглоомон буу байсан бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх гэж оролдсон иргэнийг шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллага уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б нь тоглоомын зориулалт бүхий (гар буу) зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд (Танхайрах)
Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ