Б.Найдалаа гишүүн чуулганд ирээгүй байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа чуулганы хуралдаанд өнөөдөр суугаагүй бөгөөд ирцээ "Өвчтэй" гэж бүртгүүлжээ. Өчигдөр /2025.03.27/ Төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж, биед нь халдсан гэх мэдээлэл гарсан юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад, "Б.Найдалаа гишүүнтэй харилцан зодолдоогүй. Санамсаргүй болсон зүйл. Эмнэлэгт очиж 2 жижигхэн оёдол тавиулсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй" гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаа, "Сошиалаар гараад байгаа шиг зодоон болоогүй. Харин ажил хэргийн шалтгаанаар бага зэрэг маргалдсан. Би өмнө нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас эмнэлгийн чөлөөтэй байгаа" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ