П.Наранбаярын нүд хөхөрч, хоёр оёдол тавиулжээ

БШУ-ны П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар төрийн ордонд зодолдсон хэрэг өчигдөр гарсан. П.Наранбаяр нүд нь хөхөрч, хоёр оёдол тавиулжээ.
Б.Найдалааг өөрийг нь зодсон асуудлыг үгүйсгээгүй ч "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ардчилсан нийгэмд санал зөрөх зүйл гардаг. Тэгээд ойлголцдог. Ямар ч зодоон болоогүй. Зодоон бол хоёр талаасаа зодолдохыг хэлнэ. Тэр жинхэнэ балмад үйлдэл. Тийм юм болоогүй" гэв .Мөн П.Наранбаярын зодооны асуудлыг ЦЕГ-аас шалгаж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна гэж мэдээлсэн. Үүнд тэрбээр "Би цагдаад гомдол гаргаагүй, юу гэж гаргах вэ дээ" хэмээсэн юм.
П.Наранбаяр, Б.Найдалаа нар хоёул ХҮН намын гишүүд. Өнөөдөр нүд нь хөхөрсөн нь харагдаж байгаа ч тэр товчхондоо Б.Найдалааг хамгаалав бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ