Сайд, гишүүн хоёрын зодооны хэргийг шалгаж байна

Сайд, гишүүн хоёрын зодооны хэргийг шалгаж байна

Төрийн ордонд өчигдөр /2025.03.28/ БШУ-ны сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж, биед нь халдсан. Үүнийг БШУ-ны сайд П.Наранбаярын гэр бүлээс түүний биеийн байдал давгүй гэсэн мэдэгдэл гэрчилнэ. 

Энэ тухай мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад 15:00 цаг цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан биед нь учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сануулбал БШУ-ны сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар муудалцаж, П.Наранбаяр сайд зодооны улмаас гэмтэл авч, нүүрэндээ хэд хэдэн оёдол тавиулжээ. Тэрээр хувийн эмнэлэгт эмчлүүлж, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ