“ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ” -НЫ ХУРАЛ БОЛЛОО

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенгагены Уур амьсгалын төв болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь НҮБ-ын Аюулгүй байдлын тухай комиссын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллаж, дэлхийн 100 гаруй хөгжиж буй орнуудад Дэлхийн байгаль орчны сангийн (GEF) санхүүжүүлсэн “Технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (Global TNA project) төслийг хэрэгжүүлж байна. TNA төслөөр дамжуулан улс орнуудын үндэсний төслийн баг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, цаг уурын шалгуурт тулгуурлан сонгогдсон тэргүүлэх салбаруудад TNA болон TAP-ыг боловсруулж, Парисын хэлэлцээрийн NDC болон NAP-ийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) хэрэгжүүлэхэд чиглүүлдэг.
2025 оны олон улсын “Технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” буюу Technology Need Assasment (TNA) төслийн дөрөв болон тавдугаар үе шатанд оролцож буй 34 орны төлөөлөгчид болон төслийн зохицуулагчид Kenya Улсын Nairobi хотод 2025 оны 03 сарын 12,13 -ны өдөр цуглан Technology Need Assasment (TNA) болон Technology Action Plan (TAP)-ыг явуулах, тайлагнах туршлагаасаа хуваалцаж, TNA-г үндэсний үйл явцад нэгтгэх талаар ярилцаж, хөгжиж буй орнуудад технологи, хэрэгжилтийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага хуваалцсан.
БОУАӨ яамны төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцсоноор ногоон технологийг дэмжих, тогтвортой хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон бөгөөд Монгол Улсад дахин “Технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ”- г тодорхойлох төслийг хэрэгжүүлж эхлэх эхний алхмыг албан ёсоор эхлүүлсэн чухал уулзалт болсон.
Мөн тус арга хэмжээнд Climate Technology Centre and Network (CTCN), Asian Infrastructure Investment Bank (AIIB), Green Climate Fund (GCF), Global Environment Facility (GEF), United nation environment Programme (UNEP), болон UNEP Copenhagen Climate Change (UNEP-CCC) байгууллагын төлөөллүүд оролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ