“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сургагч багш бэлтгэх ” сургалтыг зохион байгууллаа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүргэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангах нь чухал бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2025 онд Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд Монгол улсын хил дээр ажиллаж буй эмч нарын төлөөлөлд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сургагч багш бэлтгэх сургалтыг 2025.03.26 өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Хил Хамгаалах Ерөнхий газрын харьяа орон нутгийн нийт 40 гаруй эмч, ажилчид хамрагдлаа.
Сургалтаар:
1. Нийгмийн эрүүл мэндийн үндэс
2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж
3. Халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ
4. Амны хөндийн эрүүл ахуй, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
5. Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тархалт
6. Идэвхтэй хөдөлгөөн ба эрүүл мэнд
7. Ахуйн осол гэмтэл, түлэгдлээс урьдчилан сэргийлэх арга
8. Хүний папиллома вирусийн вакцинжуулалтын тухай
9. Химийн хордлогын үеийн хариу арга хэмжээ
10. Болзошгүй гамшиг, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал
11. Эрүүл зохистой хооллолт
12. Хүнсний бүтээгдэхүүний орц найрлага зөв сонгох, шошго унших
13. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга зам
14. Ус, ариун цэвэр, эрүүл ахуй
15. Уур амьсгалын өөрчлөлт хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг 15 сэдвийг танилцууллаа.
Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хил Хамгаалах ерөнхий газар, идэвхтэй хамрагдсан нийт эмч, ажилчдадаа талархал илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ