Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдрийн /2025.03.27/ УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэнэ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гурван түвшний баримт бичгийг батлах юм. Эхнийх нь Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр дахь нь ажлын хэсэг хоорондын протокол бөгөөд Харбинд уг протоколд талууд гарын үсэг зурсан. Харин гурав дахь асуудал нь хэлэлцээр УИХ -аар соёрхон батлагдмагц гурван төрийн өмчит компаниудын хороондын байгуулах гэрээ юм.
“Чайна энержи” группын зүгээс Тавантолгой ордын лиценз хувь эзэмших зэрэг санал тавихгүй гэдгээ илэрхийлж баталгаажуулжээ
Төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачаа 30 сая тонноос дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонноор өсгөж, борлуулалтын орлогыг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх, жил бүрийн эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ –ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж төсөөлж буй.
Ойролцоогоор нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар тооцоход 5 сая тонн нүүрсний борлуултаас 400 сая ам.долларын орлого нэмж орж ирнэ. 2030 оноос 20 сая тоннд хүргэж борлуулахаар 4 дахин илүү эпект үзүүлнэ гэж харж буй.
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын ажил эхлэнгүүт Шивээхүрэн, Сэхээ, Бичигт Зүүнхатавч, Хангимандал, бүр цаашилбал баруун зүүн коридороо төмөр замаар холбох асуудал дамжаад явна. Энэ утгаараа эдийн засгийн өндөр эпект үзүүлнэ.
Энэ бүтээн байгуулалтыг хийхэд Зам тээврийн яам БНХАУ-ын талтай хэлэлцээд 270 сая ам.долларын төсөвт өртөгтэй байгууламжийг 50 сая ам.доллараар бууруулахаар болсон.
Барилга угсралтын ажил 2.6 жил үргэлжлэхээр байсныг 22-24 сар болгож бууруулах шийдвэрт хүрсэн. Ирэх тавдугаар сарын 1-н гэхэд тендер зарлаж, дуусаад бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ