Мэдэгдэл: “Лекс Ойл”” ХХК

“Лекс Ойл” ХХК-иас дараах мэдэгдлийг гаргажээ
“Лекс Ойл” ХХК-ийн талаар сүүлийн үед Монголын зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ Гадны эх сурвалжаас хууль бусаар 500 сая доллар авсан” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж, манай компани болон харилцагч байгууллагуудын нэр хүндэд ноцтойгоор удаа дараа халдаж, зохион байгуулалттай хууль бус ажиллагааныхаа эх сурвалжийг “Ройтерс”, ”Bloomberg” гэх мэт бусад олон улсын мэдээллийн хэрэгслийг мэдээлсэн мэтээр түгээж байгааг эрс няцааж байна.
Дээрх үйлдлийг манай компанид өртэй этгээдүүдийн үүргээ биелүүлэхээс зайлсхийх зорилгоор зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийг ашиглан үйлдэж байгаа гэж үзэж бид бизнесийн болон хувь хүмүүсийн нэр төрд санаатайгаар халдсан гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан байгаа болно.
“Лекс Ойл” ХХК-ийн бизнесийн харилцаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд бид гадаад, дотоод харилцагчийн өглөг, авлага, бараа бүтээгдэхүүний үлдэгдлийн тооцооны тулган баталгаажуулалтыг хийж байна.
Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдагдаж байгаа Засгийн газар болон хууль хяналтын байгууллагаас манай компанийг шалгаж байгаа гэх мэдээлэл нь ор үндэсгүй ба манай бизнесийн үйл ажиллагаа Засгийн газрын үйл ажиллагаанд хамааралгүй, бидний зүгээс аль нэгэн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл худал болохыг үүгээр мэдэгдэж байна.
“Лекс Ойл” ХХК нь Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг бөгөөд зарим хэвлэл, мэдээлэлд дурдсан шиг өр авлагыг нуун дарагдуулсан, албан тушаалтантай үгсэн хуйвалдсан, баримт бичгийг засварласан, санхүүгийн болон залилан луйврын шинжтэй гэмт үйлдэл хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье
СЭТГЭГДЭЛ БИЧИХ