Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

Билгийн тооллын 28

2025.03.27 Пүрэв гараг 

Хаврын тэргүүн улаагчин бар сарын есөн улаан хөхөгчин хонь өдөр 

Үс засуулбал Хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх 06:41-19:14

Шүтэн барилдлага Өтлөх, үхэхүй

Суудал Огторгуй

Аргын тооллын гуравдугаар сарын 27. Бархасбадь гараг, билгийн тооллын 28, Чөдөр одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандаж, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич. нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ