Н.Учрал: Үгэнд орохгүй дарга нарыг би мэднэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ.
-Эс үйлдэл гаргаад байгаа төрийн албан тушаалтнуудыг Засгийн газрын авлигатай тэмцэх бодлогыг дэмжихгүй байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дөрвөн тогтоол гаргалаа. Цахим үйлчилгээний нэгдсэн портал И-Монголиа руу ороод олон улсын жолооны үнэмлэх авахаар хүсэлт илгээхээр юу ч нэхэхгүй. Гэтэл бодит амьдрал дээр цаасан бичиг, баримт нэхээд байдаг. Энийг одоо юу гэж ойлгох вэ. Тэнд заавал нэг хүнтэй уулзах ёстой, хүнд суртал үүсгэж, хүнээс илүү зүйл шаардах ёстой юм шиг. Би хүрээд ирлээ гэхээр чи наадхаа наториатаар батлуулаад ир гэж байгаатай яг адилхан.
Энэ нь эс үйлдлээрээ хүнд суртлыг дэмжиж байна. Удирдлагууд руу нь албан бичиг хүргүүлнэ. Цахимжсан зөвшөөрлийг нэхээд байгаа албан тушаалтанд хариуцлага тооцохоос өөр арга зам үлдсэнгүй. ЗГ-ын дөрвөн тогтоол гарлаа. Үүнийг хэрэгжүүлдэггүй. Сая дүрэм журам цуцалсны дараа "Та нар зөвшөөрлийг 22-30 хоногийн дотор өг гэсэн байхад 40 хоног болгочижээ. Үүнийг цуцлаач" гээд явуулсан чинь тэр журмаа бүгдийг нь цуцалж хаяад гааль дээр зарим бараа материал орж ирэхгүй байна гэдэг гомдол надад ирсэн.
Яагаад юмыг автоматаар ойлгодог юм бэ. Дараа нь Н.Учрал сайд журам цуцал гэснээс болоод ингэчлээ гээд бие, бие рүүгээ асуудлыг шидээд.
Ийм эс үйлдэл гаргаад байгаа нөхдүүдийг би мэдэж байгаа. Тиймээс зөвшөөрлийн зөвлөл гааль дээр очиж ажиллана. Нөхцөл байдалтай нь бодитоор танилцана. Дээр нь зүтгээд байхад анхан шатан дээрээ эс үйлдлээрээ хүнд суртал үүсгээд байна. Тэгээд Н.Учралаас болсон шүү гээд иргэдэд яриад байдаг. Төр нэг сувгаар ажиллана. Төрийн ажлыг сэтгэл гаргаж хий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ