Нэг ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэв

Монголбанкны зарласан өчигдрийн /2025.03.25/ албан ханшаар нэг ам.доллар 3480 төгрөг болж, өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр чангарчээ. Ханшийн мэдээллийг харвал, нэг ам.доллар 3500 төгрөг даваад байна. Валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр орой 18:00 цагийн байдлаар нэг ам.долларыг 3502 төгрөгөөр авч 3510 төгрөгөөр заржээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3471-3487 төгрөгөөр авч байгаа бол 3496-3492 төгрөгөөр зарж байна.
Ханшийн мэдээллийг харвал, төгрөгийн эсрэг ам.долларын ханш суларсаар байна. Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр цахим хуудастаа " Гуравдугаар сарын 1-нээс 25-ны өдрүүдэд "Найман шарга" арилжааны төвд тогтож буй америк доллар ба төгрөгийн харьцах ханшийн өөрчлөлтөөс үзвэл төгрөгийн ханш хоног тутамд 70-72 мөнгөөр суларчээ" гэж мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ