МАН-ын эсрэг дуугарвал улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

УИХ-дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүдээ оноогоор үнэлж, улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхээ шийдэх журам боловсруулжээ. Үүнийг нь бүлгийн гишүүд дэмжсэн тухай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдэгдэж буй. МАН-ын бодлогын эсрэг зүйл ярьсан, эсэргүүцсэн гишүүндээ улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвших эрхийг нь хасна гэж байгаа юм. Тэглээ гээд энэ нь гишүүний үг хэлэх эрх чөлөөг хаасан үйлдэл биш ч бодлого сөрвөл дараа нь дэмжлэг авч сонгуульд орохонд хэцүү болно гэдгээ санаж дуугарах хэрэгтэй гэж гишүүддээ хаяглав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ