Зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөв

Зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөв

Даваа гарагт зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрэх дөхөв. Энэ нь Трампын тарифын бодлоготой холбоотойгоор металлын зах зээлд үүссэн тодорхойгүй байдлыг илэрхийлж буй.

Нью-Йорк дахь хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй зэсийн фьючерс гэрээний үнэ 5.20 доллар/фунт хүрэхээс хоёр центийн зайтай байсан ч үд дунд гэхэд 5.12 доллар/фунт болж бага зэрэг буурчээ.

 Энэ нь ойролцоогоор 11,288 доллар/тонн болж, АНУ дахь зэсийн үнэ Лондонгийн биржийн үнээс 1,500 доллараар өндөр үзүүлэлт

Зэсийн үнийн өсөлтийн гол шалтгаанууд; 

2024 оны эхэн үеэс хойш зэсийн үнэ 27%-иар өссөн нь голчлон Трампын тарифын мэдэгдлүүдтэй холбоотой.

Өсөлт улам эрчимжсэн нь:

 - Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард тушаал гаргаж, АНУ-ын зэсийн импортод шалгалт хийхээр болсон нь энэ зах зээлийг хөдөлгөөнд оруулж орхисон. 

 - Үүнийг урьдчилан тооцоолсон арилжаачид их хэмжээний зэсийг АНУ руу татан төвлөрүүлж, үүний улмаас COMEX (Нью-Йоркийн бирж) дахь үнэ Лондонгийн металлын биржийн (LME) үнээс өндөр байгаа. 

Mercuria арилжааны группийн шинжээчдийн тооцооллоор одоо 500,000 тонн зэс АНУ руу зөөвөрлөгдөж байгаа бөгөөд энэ нь ердийн сард орж ирдэг 70,000 тонн зэсээс хэд дахин давсан үзүүлэлт юм.

Зэсийн зах зээлд тулгарч буй хомсдол

Зэсийн үнэ өсөхийн зэрэгцээ дэлхийн зах зээлд тулгамдсан асуудал нь нийлүүлэлтийн хомсдол болж байна.

 • Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хангалтгүй байснаас болон цэвэршүүлэх хүчин чадал буурснаас болж, түүхий зэсийн хангамж багассан.

 • Mercuria энэ онд дэлхийн зэсийн эрэлт нийлүүлэлтээс 320,000 тонноор давна гэж таамаглаж байгаа бөгөөд АНУ-ын зэс татан төвлөрүүлэлт олон улсад хомсдол үүсгэх магадлалтай.

Mercuria-ийн металлын арилжааны хэлтсийн дарга, Trafigura-ийн металлын бизнесийг өмнө нь хамтран удирдаж байсан Костас Бинтас хэлэхдээ:

“Бид зэсийн зах зээлд урьд өмнө үзэгдээгүй онцгой зүйл болж байна гэж бодож байна.”

Мөн тэрээр телевизэд өгсөн ярилцлагадаа,

“Зэсийн үнэ 12,000 - 13,000 доллар хүрэх нь боломжгүй зүйл биш. Үнэн хэрэгтээ, яг хэд хүрэхийг таамаглахад хэцүү байна, учир нь ийм зүйл урьд өмнө болж байгаагүй.” гэжээ.

Хятадын Засгийн газрын эдийн засгийн өсөлтөө дэмжих  дэмжлэг зэсийн үнэ өсөх бас нэг шалтгаан болов.

Сүүлийн өдрүүдэд Хятад улс эдийн засгийн хөгжлийн зорилт болгон дэвшүүлсэн хувьдаа хүргэхийн тулд нэмэлт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн нь зэсийн үнийг улам өсгөх шалтгаан болж байна. Хятад бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч, хэрэглэгч улс юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ