БИШРЭЛТ МЕТАЛ БАГ АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ЭХНИЙ ЗОЧЛОН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

БИШРЭЛТ МЕТАЛ БАГ АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ЭХНИЙ ЗОЧЛОН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

“BCL Asia ” буюу Азийн Аваргуудын лиг 2025-ийн хэсгийн эхний тоглолтоо хийхээр Бишрэлт Метал баг Малайз улсыг зорьсон.

Тэмцээний “А” хэсэгт Индонезийн “Pelita Jaya”, Малайзийн “NS Matrix Deers” болон Тайваний “Taoyuan Pauian Pilots” багуудтай хамт багтжээ. 

Хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын Куала Лампур хотноо “Maba” ордонд Малайзийн Дээд Лигийн аварга “NS Matrix Deers” багийн эсрэг хийнэ. Хоёр багийн тоглолт өнөөдөр 20:00 цагаас эхэлнэ. 

Тус тэмцээнд Бишрэлт Метал багаас гадна МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд баг оролцох юм.

Манай бүст Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез Улсын багууд өрсөлдөж бүсээс хоёр баг цааш шалгарч “BCL Asia” final-д өрсөлдөх аж. Манай багууд гурван удаа зочлон тоглолт хийж, 2025 оны тавдугаар сарын 9-14-ний өдрүүдэд эх орондоо, “M Bank Arena”-д өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглох хуваарьтай байгаа.

Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо хийх Бишрэлт Метал багт амжилт хүсье! 

#TheLeagueMongolia

#BCLAsia

СЭТГЭГДЭЛ БИЧИХ