Ж.Энхжаргалан: Стандартын зүлгээ бөхчүүдээр тестлүүлнэ

Ж.Энхжаргалан: Стандартын зүлгээ бөхчүүдээр тестлүүлнэ

Өнгөрсөн жил төв цэнгэлдэх хүрээнлэнд дэвссэн ногоон зүлэг дээр барилдсан бөхчүүд халтирч, зарим нь бэртгэж, одоо ч гэмтэл нь эдгэрээгүй байгаа тухай бөхчүүд ам нээж байна. Тэд энэ жилийн зүлгээ солихыг холбогдох албаныхнаас шаардаж буй. Тэр ч бүү хэл бэртэж гэмтсэн бөхчүүдийн эрүүл  мэндийн хохирол, амжилтаас нь зулгаасан алдагдсан боломжийг хэн нөхөн барагдуулах вэ? Ногоон зүлэг дэвссэн Ж.Энхжаргалангийн удирдсан багийг муу ажилласан гэж шүүмжилж байна. 

Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулж байна.

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Өнгөрсөн жил богино хугацаанд бэлтгэл, засвар үйлчилгээ давхацсан учраас зүлэг дээр алдаа гарсан учраас энэ жил анхаарна. Монгол бөхийн зүлгийн стандарт гэж дэлхийд байхгүй. Тиймээс монгол бөхийн гуталд хамгийн бага халтирч байгаа хиймэл зүлгийн технологийг боловсруулна. Энэ жил шинэ стандартын зүлгээ эрт дэвсэж, наадмаас өмнө бөхчүүдээр тестлүүлнэ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хуцдаг сөөсгөр вэ
2025-03-24
Зүлэг тариачээ:
малаа
2025-03-24