Д.Алтантуяа: Охиныг минь төмөр утсаар оёсон байсан

П.Батчулуун эмчийн хохирогч болсон гэх иргэний ар гэрээс өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.
Талийгаачийн С.Алунгуагийн ээж: Миний охин С.Алунгуа нь 2023 оны 8-р сард осолд орж, тархины үхжилттэй болсон. Тухайн үед охиныг минь амьгүй донор болгож, элгийг нь хоёр бөөртэй нь өгөхийг эмнэлгийн байгууллагаас биднээс гуйсан. Миний охин үнэхээр босож ирэхгүй болсон бол гурван хүүхдээ бодоод буян болж, нэг эцэг эх ч гэсэн над шиг зовж шаналахгүй байгаасай гэсэндээ эрхтнийг нь донор болгож өгсөн. Гэтэл шөрмөс, хамаг юмыг нь авчхаад биеийг нь төмөр утсаар оёж, уусмалаар дүүргээд хүнээ ав гэж хүлээлгэж өгсөн.
''Охиныг минь ахиж цахим сүлжээнд битгий гаргаасай, охиноо алдаад жил болоогүй аавыг нь алдчихсан. Гэтэл ахиад фейсбүүкээр мэдээлэл нь гарахаар гурван хүүхдэд нь надад ч үнэхээр хэцүү байна. Үхсэн хүнээс хамаг эрхтнийг нь авч донор болгох хэрэгтэй гэж ярьж байна. Ямар ч хүн хүнээ донор болгоод хоосон хальс гаргахыг хэн ч хүсэхгүй. Миний охин 10 гаруй хүнд буян болсон.''
П.Батчулуун эмчээс бид нэг ч төгрөг нэхээгүй. Эх хүн болохоор би энэ хүнийг өрөвддөг. Шүүх хурлаас нь гараад л уйлдаг. Ахиж шүүх хуралд нь ормооргүй байна. Талийгаач охинд минь өндөлзөх яс байхгүй ч үлдсэн хальсыг нь өндөлзүүлмээргүй байна. Элэг бөөрийг нь авахдаа хөлийн судас шөрмөс, яс бүх юмыг нь авсан байсан. Машины мотор эвдэрлээ гэхэд доор байгаа дугуйны боолтыг авдаггүй биз дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ