Мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа шалгагдаж байна

Мөрийтэй тоглоомын хэрэгт цагдаа шалгагдаж байна

''Торгоны зам'' мөрийтэй тоглоомын эзэн гэж өөрийгөө зарласан А.Баяржавхлангийн бүлэглэл 18 хүнтэй. Гадаад улсаас цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг нь тогтоогдсон. Түүний төрсөн дүү О, Б нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ. Мөн цагдаагийн байгууллагад 2018-2020 онд ажиллаж байсан Б гэгчийг уг хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах гэсэн гурван зүйл ангиар шалгаж байна.

А.Баяржавхлан: ''Миний дүү А.О 2-3 жил хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад дараа нь Ноорог-т ажилд орсон юм билээ. Дүүгийнхээ дансыг онлайн мөрийтэй тоглоомд 6-7 сарын хугацаанд ашигласан, үүгээр 9.3 тэрбум төгрөг орж бас гарч байсан нь үнэн. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэр бүхий ажилчид сард 75 сая төгрөг авч цахим мөрийтэй тоглоомыг хэвийн үргэлжлүүлдэг'' гэж мэдээлсэн. 

Харин НЦУГ-аас ''Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг.'' 

А.Баяржавхлангийн хийсэн мэдээллийн хүрээнд ЦЕГ дотооддоо хяналт, шалгалт эхлүүлсэн. Тухайн цагдаа буруутай эсэхийг тогтоогоогүй ч саатуулжээ. Хэрвээ буруугүй нь тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална гэв. 

Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл ч бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан байдаг. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Christopher Reed:
I invested in a cryptocurrency platform online and i was duped, i was devastated about being duped but coming across premiumhackservices@gmail.com changed the whole story and turned it around and all my investment was recovered, reaching them on Whatsapp +14106350697 can be easier, now i invested in a company recommended to me by them and now i am receiving the expected returns.
2025-03-24