Биржээр нүүрс арилжаалах түр журам хэрэгжив

Биржээр нүүрс арилжаалах түр журам хэрэгжив
  • Нэг талдаа нүүрсний үнэ унасан. Нөгөө талдаа өндөр үнээр нүүрс авах боломжгүй гэдгээ илэрхийлж, хил дээр ихээхэн 9.5 сая тонн нүүрс хуримтлагдаад байна.
  • Иймд биржээр уул уурхайн түүхий эд арилжаалахад холбогдох хуулийг шинэчлэн найруулахаар болжээ.
  • Харин хуулийг шинэчлэн баталтал шинэ түр журам хэрэгжүүлж нүүрсээ борлуулна.

Нүүрсний арилжаа багагүй хугацаанд зогсож, урд хил дээр 9.5 сая тонн нүүрс хураагдсан. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ гадаад зах зээл дээр 40 орчим хувиар унаад байна. Үүнтэй холбоотойгоор ихээхэн хэмжээний нүүрс хил дээр овоороод байгаа юм. Мөн хятадын компаниуд өмнө биржийн арилжаагаар нүүрс авахдаа ирээдүй цаг дээр худалдаа хийн  өндөр ханшаар авсан. Ингээд нэг талдаа ханш унасан. Нөгөө талдаа өндөр үнээр авах боломжгүй гэсэн хоёр шалтгааны улмаас манай улсын нүүрсний экспорт зогсонги байдалд орчихоод байна.

Иймд биржээр уул уурхайн түүхий эд арилжаалахад холбогдох хуулийг шинэчлэн найруулахаар болжээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам:

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-ын шинэчилсэн найруулгыг тус тус 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна.

Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"- уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрчээ.

Улмаар 2023 онд баталсан журмуудыг хүчингүй болгосон байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ