З.Санждорж нарыг өнөөдөр шүүнэ

З.Санждорж нарыг өнөөдөр шүүнэ

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогджээ.

Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бат:
Харваас хутган үймүүлэгч яриатай нөхөр байсан, ялыг нь сайн өгөөд явуул да.
2025-03-21