ЭТТ ХК-ийн 70 ажилтан хоолны хордлогод оржээ

ЭТТ ХК-ийн 70 гаруй ажилчин хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тус компанид олон хүнийг хамарсан хоолны хордлого зургаан сарын хугацаанд хоёр удаа гарч буй нь энэ юм.
ЭТТ ХК: 70 гаруй ажилтнаас хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн. Зарим нь ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Биеийн байдал тогтворжсон. Дахин хордсон тохиолдол гараагүй. Мөн дээрх асуудалд Өмнөговь аймгийн мэргэжлийн байгууллага ажиллан зөвлөж, мэдээлэл өгч ажиллаж байна гэжээ.
Ойрхон хоёр удаагийн хоолны хордлого гарч, олон хүн өвдсөн учраас компанийн ТУЗ шуурхай хурал зарлажээ.
ЭТТ ХК-ийн уурхайн сууринд ''Red rock'' компани нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хоолны үйлчилгээ нь тус компанийн захиргаа удирдлагын хэлтэст харьяалагддаг байна. Удаа дараа хоолны хордлогод ажилтнууд өртөж байгаа учраас дээрх компанийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ гэдэг асуудал ч хөндөгдөх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ