УИХ гэмт хэрэгтнийг орогнуулах уу?

УИХ гэмт хэрэгтнийг орогнуулах уу?

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар бол гэмт хэрэгтэн. Бүр тодруулбал албан тушаал, авлигын гэмт хэрэгтэн гэдгийг нь гурван шатны шүүхээс нотолсон. Түүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс болон Улсын дээд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон учраас нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгуулах ял оногдуулсан.  Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оноох эсвэл торгуулийн ял оногдуулах заалттай бөгөөд шүүхээс түүнд хөнгөн хэлбэрийн ял оногдуулсан нь торгуулаад, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан явдал. Гэтэл Улсын дээд шүүхээс шийтгэл тогтоолоо авсан Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй байхаар чаргууцалджээ.  Уг нь хуульд зааснаар түүний асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх ёстой.

УИХ-ын түвшинд процессын зохицуулалтаар далимдуулан, Дав.Цогтбаатарыг эгүүлэн татахгүй байх дээр тохирсон гэгдээд байгаа юм.

Тэрээр 2016-2022 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж ял сонссон. Тодруулбал Мондулаан, Газ Импорт, Бэрэн групп-д давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. 

Шүүхийн шийдвэрийг УИХ биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийтийн албанд ажиллах эрхээ шүүхээр хязгаарлуулсан хэрэгтнийг үүрлүүлэх газар нь УИХ биш. Товчхондоо иргэдийн амьдралын дүрмийг гэмт хэрэгтэн батлаад, санаачлаад явах нь ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэсэн үйлдэл болно. 

АН-аас УИХ-ын нэгдүгээр тойрог Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас 56 мянга орчим иргэний санал авсан Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах эгзэгтэй байдалд тулж ирсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шүүхийн шийдвэр иелүүлэх байгууллага өөрөө хууль зөрчсөн болно. Биелүүлэхгүй бол хорин ял болгож болно.
2025-03-22
Хэрвээ Төрийн байгуулалтын байнгын хороо Цогтбаатарын асуудлыг хэлэлцэж гишүүнээс чөлөөлөх санал гаргахгүй бол ард түмнийг уриалж тус байнгын хорооныхныг бүгдийг нь огцруулах шаардлага тавих болно шүү. Үндсэн хуулийн дээгүүр хэн ч алхах эрхгүй
2025-03-21
Зочин:
Ийм л ичих булчирхайгүй, ёс зүйгүй УИХ-ын гишүүдтэй болж дээ.
2025-03-21
Бухимдагч:
Нам нэртэй мафийн сүлжээ цэцэглэн хөгжиж, мөнгөтэй хөрөнгөтэй нь засаглал руу зүтгэж өөрсддөө ашигтай хууль журам гаргаж, хулгай луйвар хийж Монгол улс , ард иргэдээ доромжилсоор л байгаа.Нийлж иддэг хулгайчуудаа хамгаалж хаацайлдаг УИХ-ыг үүсгэсэн
2025-03-21
зочин:
УИХ бол угаасаа гэмт хэрэгтнүүдийн орогнох газар шүү дээ. Одоогийн УИХ-ын гишүүд бол бараг бүгдээрээ гэмт хэрэгтнүүд шүү дээ. Учир нь тэд юм мэдэхгүй хүмүүс. Улс эх орноо, ард түмнээ хууран мэхлэгсэд. Улс эх орныхоо хөгжил дэвшилд гай болж байгаа хүмүүс. Тэд нам хэмээгч мафийн жижиг бүлэглэлийн гишүүд шүү дээ. Тэд мөн чанартаа бүгдээрээ гэмт хэрэгтнүүд.
2025-03-20