ДАВ.ЦОГТБААТАР ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ

"Нээлттэй шүүх" арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Түүний хувьд манай улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг гурван үндсэн тогтолцоо бийг онцолсон. Түүнчлэн, "Шүүх эрх мэдэл нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Харин шийдвэрийг биелүүлэх л ёстой. Биелүүлэх явцад ямар хуулийн гаргалгааны асуудал тулгамдах нь бидэнд төдийлөн холбоотой биш, бид байр сууриа илэрхийлэхгүй. Үндсэн агуулга нь бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх асуудал" гэсэн байна.
УДШ-ээр нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулах, 20 сая төгрөгөөр торгуулах ял авсан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрх түдгэлзэх ёстой.
Харин холбогдох хуулиар бол түүний асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэнэ. УИХ-ын түвшинд процессын зохицуулалтаар далимдуулан, Дав.Цогтбаатарыг эгүүлэн татахгүй байх дээр тохирсон гэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ