Лаа барих нь эрчим хүчний реформ уу

Лаа барих нь эрчим хүчний реформ уу

Саяхан даа... нийгмийн сүлжээгээр нэгэн эмэгтэй аж ахуйн нэгж, иргэдийн амьдралыг тонгорч унагаах бодлого хэрэгжүүлж яваа төр засагтаа гомдохдоо нулимсаа тэвчиж чадалгүй эхэр татан уйлсан. Цахилгааны үнийн огцом нэмэгдэл айл өрх бүрийн амжиргааг хойш чангааж буйг амтай бүхэн нийгмийн сүлжээгээр илэрхийлж буй. Харин нийгмийн эсэргүүцлийг намжаах зорилгоор Засгийн газар молиго үмхүүлсэн шийдвэрээ танилцуулсан нь цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулсан гэх. Цахилгаан 29 хувиар нэмэгдээд таван сар болж буй. Харин дулааны үнэ тавдугаар сард буюу дулаан зогсох үеэр нэмэгдэнэ. Тэгэхээр иргэд уг нэмэгдлийн дарамтыг хүссэн ч эс хүссэн ч ирэх аравдугаар сараас мэдрэх учраас тарифын нэмэгдлийг хойшлуулах шийдвэр зүгээр ‘’шоу’’ байв.

Харин эрчим хүчний реформчид үнээ нэмээд таг алга болов. Мартаагүй бол лааны гэрлээр эхэлсэн эрчим хүчний реформ шинэ жилийн баярын өдрүүдээр хамтлаг, дуучдыг амьдаар нь дуулуулж, хамт олныг утасны гэрэлд бүжиглүүлж, нийтээр нь тогны хязгаарлалтад оруулж байсан нь саяхан. С.Цэнгүүн гишүүнээр ахлуулсан Эрчим хүчний реформ хийх үндэсний хорооны лобби эхэллээ буруу өрсөн нь энэ. Эрчим хүчний реформ гэж үнэ чөлөөлөхөөс эхлэх байтал үнэ нэмээд замаасаа хазайсан хүний нэг нь С.Цэнгүүн гишүүн өөрөө. Уг нь түгээлтээ хувьчилчихаад үнээ чөлөөлөхөөс эрчим хүчний реформ эхлэх ёстой.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг төр дангаараа хариуцдаг тогтолцоог цогцоор нь өөрчилж, салбарын шинэчлэлийг системтэй хийх ёстой. Гэтэл нэг хэсэг нь эрчим хүчний хараат байдлаас гарах тухай мөрөөдлөө ярьж, нөгөө хэсэг нь Оросын зээлээр гуравдугаар цахилгаан станцыг нураагаад суурин дээр нь дахин станц бариулах тухай ярьж байв. Энэ бол эрчим хүчний хараат хэвээр байх сонирхол мөнөөс мөн.

Эрчим хүчний реформ гэж юу вэ?

Реформ гэж зөвхөн үнэ нэмэгдүүлэх бус эрчим хүчний салбарыг илүү тогтвортой, үр ашигтай, өрсөлдөөнтэй болгох цогц шинэчлэл.

Ердөө л түгээлтээ хувьчлах буюу эрчим хүчний зах зээлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ чөлөөлөх, дэд бүтцийг сайжруулах, ‘’амь тавих’’ шахсан цахилгаан станцууддаа шаардлагатай орчин үеийн шинэ технологиудыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, цахилгаан түгээх, дамжуулах системийг шинэчлэх, хууль эрхзүйн талаас нь эрчим хүчний тухай хууль, дүрэм журамд цаг үед нь нийцүүлэн өөрчлөлт оруулах, өөр эрчим хүчний  эх үүсвэрт шилжих явдал. Реформ ингэж явагдддаг. Алсдаа үр ашиг нь сайжирна. Улмаар байгалийн эх үүсвэрээ төрөлжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ч ахиулна.

Гэтэл реформ нэрээр эрчим хүчний үнэ нэмж, давхар цахилгааны  хязгаарлалтад оруулж хясаж байгаагаа реформын эхлэл гэж хэлэхээс ичих хэрэгтэй.

ААН-үүд цахилгааны зардлаа бүтээгдэхүүндээ шингээж буй. Гэхдээ шингээгээд ч эрчим хүчээ хэмнээд ч татварын дарамтын хажуугаар гарах зардлаа дийлэхгүй дампуурцгааж байна. Цахилгаанаар халдаг айл өрхүүд элгээрээ хэвтэж,  мухардахдаа нүүрсээ түлье гэж нийгмийн сүлжээгээр бухимдацгаасан.

Энэ мэтээр үнийн өсөлт, хязгаарлалтаас гарах эрсдэлийг иргэд үүрээд дахиад хэдэн жил лаа барих вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Elizabeth Rush:
God bless Capital Crypto Recover Services for the marvelous work you did in my life, I have learned the hard way that even the most sensible investors can fall victim to scams. When my USD was stolen, for anyone who has fallen victim to one of the bitcoin binary investment scams that are currently ongoing, I felt betrayal and upset. But then I was reading a post on site when I saw a testimony of Wendy Taylor online who recommended that Capital Crypto Recovery has helped her recover scammed funds within 24 hours. after reaching out to this cyber security firm that was able to help me recover my stolen digital assets and bitcoin. I’m genuinely blown away by their amazing service and professionalism. I never imagined I’d be able to get my money back until I complained to Capital Crypto Recovery Services about my difficulties and gave all of the necessary paperwork. I was astounded that it took them 12 hours to reclaim my stolen money back. Without a doubt, my USDT assets were successfully recovered from the scam platform, Thank you so much Sir, I strongly recommend Capital Crypto Recover for any of your bitcoin recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity concerns. You reach them Call/Text Number +1 (336)390-6684 His Email: Recovercapital@cyberservices.com Contact Telegram: @Capitalcryptorecover His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2025-03-20