УИХ-ын дарга эзгүй, чуулган хуралдахгүй

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган энэ долоо хоногийн Даваа гарагт /2025.03.17/ эхэлсэн. Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг товтой УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногт хуралдах тов тогтоогүй байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилж байгаа юм. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит чуулган хуваарийн дагуу хуралдах бололтой.
Харин ажлын хэсгийн хуралдаан болон байнгын хорооны хуралдаануудын тов хэдийн гарчээ. Өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсгийн хуралдаан, гурван байнгын хорооны хуралдаан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ