А.Мөнхтулгыг гадаадын тагнуултай хамжсан хэрэгт ялллажээ

Монгол Улсын иргэн А. Мөнхтулгад холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэг буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэх 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг БЗД, СБД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх өнөөдөр /2025.03.17/ товложээ. Тагнуулын хэрэгт холбогдсон А.Мөнхтулга нь өдгөө Хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ