Гадаад өр 7.4 хувиар өсжээ

Гадаад өр 7.4 хувиар өсжээ

 

Улсын нийт гадаад өр 2024 онд 37.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.5 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.2 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Төв банкны гадаад өр 698.5 сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн,

  • 17.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
  • 1.1 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна. 

Засгийн газрын нийт өр 2024 онд 33.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт өрийн 32.0 (95.8%) их наяд төгрөг нь гадаад өр, 1.2 (3.7%) их наяд төгрөг нь дотоод өр, 178.0 (0.5%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа тус тус эзэлж байна.

Өнгөрсөн онд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 2.8 их наяд төгрөгөөр буурч ,хүүгийн төлбөр 45.0 тэрбум төгрөгөөр өссөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kimberly Barnes:
I'm thrilled to share my positive experience with Hack Wizard Recovery Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Hack Wizard Recovery Cyber Services at HackWizardRecoverycyberservices@proton.me. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Hack Wizard Recovery Cyber Services for their exceptional work!" EMAIL > HackWizardRecoverycyberservices@proton.me WHATSAPP > +12623256979.
2025-03-15