₮50 тэрбумаар түгжрэл бууруулах зөвлөгөө авна

₮50 тэрбумаар түгжрэл бууруулах зөвлөгөө авна

 

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн  “20 минутын хот” үндэсний хорооны даргаар ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай гар нийлэн ажиллах үүрэг хүлээсэн.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн нэрлэгдээд буй ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Туулын хурдны зам, Төр, захиргааны нэгдсэн байрыг барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тэгвэл нэр бүхий долоон бүтээн байгуулалтын төслийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээг 50 тэрбум төгрөгөөр хийлгэхээр “20 минутын хот” үндэсний хорооноос тендер зарлажээ. Энэ санхүүжилт улсын төсвөөс гарна.

Бүтээн байгуулалтын төслүүдээс танилцуулбал:

-“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр

-Хөшигийн хөндийн туннелийн төсөл

-Шинэ тойрог зам төсөл

-Туулын хурдны авто зам төсөл

-Төр, захиргааны нэгдсэн байрыг барих

-UBRT буюу тусгай замын нийтийн тээврийг нэвтрүүлэх

-“20/90” уулзваруудын төлөвлөлтийг 10 байршилд хэрэгжүүлэх төсөл тус тус багтаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ган:
Нэг нь ч баригдахгүй. Төсөл хэрэгжүүлэх нэгж нэртэй хурган дарга нарын чадваргүй нууц амрагууд өндөр цалинтай 2-3 жил хэрэггүй хэн ч уншихгүй цаас үйлдвэрлээд, хамгйн сүүлд төслийн нэгжийн захирал, эрдэнэбүрэн гишүүн гуай нар баахан шалгуулаад, хоригдоод, зарим нь шоронд ороод, зарим нь шоронд орчилгүй салсандаа баярлаад л өнгөрнө. Харин ард түмэн тэр зээлээр авсан баахан өрийг нь төлөх ёстой болоод үлдэнэ
2025-03-14
Судлаач:
Терийг эрс цомхотгох хэрэгтэй!
2025-03-14
ИРГЭН:
Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж идэх юм даа. Блдьж үзээрээ
2025-03-14
zzzz:
buu tenegt , uursduu tarkhia ajilluulaach
2025-03-14
zzzz:
buu tenegt , uursduu tarkhia ajilluulaach
2025-03-14