Үс үргээлгэхэд өлзийтэй сайн

Үс үргээлгэхэд өлзийтэй сайн

 

Билгийн тооллын 15

2025.03.14 Баасан гараг

Хаврын тэргүүн шар бар сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулбал Өлзийтэй сайн 

Наран ургах, шингэх 07:07-18:55

Барилдлага Үл тохирох

Шүтэн барилдлага Төрөн түгэхүй

Суудал Мод 

Аргын тооллын гуравдугаар сарын 14. Сугар гараг. Билгийн тооллын 15, харцага одтой, хар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг  хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэл сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана. үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kimberly Barnes:
I'm thrilled to share my positive experience with Hack Wizard Recovery Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Hack Wizard Recovery Cyber Services at HackWizardRecoverycyberservices@proton.me. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Hack Wizard Recovery Cyber Services for their exceptional work!" EMAIL > HackWizardRecoverycyberservices@proton.me WHATSAPP > +12623256979.
2025-03-15