ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Үүнийг дагаад Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын хувь хэмжээ нэмэгдэх юм. Тухайлбал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, малчин, оюутан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сарын 15 мянга 840 төгрөг төлдөг болно. Энэ нь өмнөхөөс 2640 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640 мянган төгрөг байх үед хувиараа хөдөлмөр эрхлэгч нь сард 13 мянга 200 төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлж байв. Энэ оны тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 2025 оны нэг, хоёр, гуравдугаар сард ЭМД-д 39 мянга 600 төгрөг төлсөн бол үлдэж байгаа саруудад нийтдээ 142 мянга 560 төгрөг төлнө. Ингэснээр энэ онд нийтдээ 182 мянга 160 төгрөг төлөх юм.
Харин тогтмол цалин орлоготой иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ 4 хувиар нэмэгдэнэ. Ажил олгогч 2 хувийг, даатгуулагч 2 хувийн нэмэгдлийг төлнө. Жишээ татвал, та сарын 2 сая төгрөгийн цалин авдаг бол ажил олгогч 40 мянга, таны цалингаас мөн 40 мянган төгрөг, нийлээд сар бүр 80 мянган төгрөг ЭМД-ын санд төвлөрнө.
Төр ЭМД-ыг нь хариуцдаг халамжийнхан, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан ахмадуудын хувьд ЭМД төлөхгүй, улсын төсвөөс хариуцан, сар бүр тогтмол шимтгэлийг нь шилжүүлдэг зохицуулалттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ