ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮДЭД САВАЛГАА ҮҮСГЭВ

ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮДЭД САВАЛГАА ҮҮСГЭВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канад, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг нэмэгдүүлсэн нь дэлхий даяар хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хувьцаануудын ханшид нөлөөлж эхэллээ. Тэр дундаа технологийн компаниудад нөлөөлж хувьцааны ханш унаж байна. Тухайлбал Nasdaq индекс 2022 оноос хойшх хамгийн муу үзүүлэлт дээр ирсэн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засаг “шилжилтийн үе дээр” ирсэнийг харуулж байна гэж шинжээчид харж байна.

Мягмар гарагийн арилжаагаар Японы Nikkei 225 индекс 2.5 хувиар БНУ-ын Kospi индекс 2.3 хувиар Австралийн S&P/ASX 200 индекс 1.8 хувиар буураад байна.  Харин даваа гарагт Америкийн топ компаниудыг хянадаг S&P 500 индекс 2.7 хувиар буурсан бол Dow Jones Industrial Average 2 хувиар буурчээ.

Үүнээс гадна Теслагийн хувьцаа 15.4 хувиар буурсан бол чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн хувьцаа 5 дээш хувиар буурав. Мөн “Meta”, “Amazon”, “Alphabet” зэрэг бусад томоохон технологийн хувьцаанууд ч огцом унажээ.

Дональд Трампын импортын татварын бодлого нь дэлхийн хамгийн том эдийн засагт нөлөөлж үнийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Улмаар АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашрана гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч шилжилтийн үед ирж болзошгүй мэдээлэл нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж, хөрөнгийн зах зээлд нөлөөлжээ. Тухайлбал Дональд Трампын бодлого БНХАУ, Европын холбоо, Канад Мексикийн онилж импортын татварыг нэмэгдүүлсэн нь хөрөнгө оруулагчдыг үргээсээр байна. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын импортын татвар нэмэгдэх нь дараах байдлаар нөлөөлнө.

Үүнд:

Компаниудын ашиг буурна – Тариф нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн өртөг өсөж, АНУ-ын компаниудын зардал нэмэгдэнэ. Ялангуяа технологи, автомашин, аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг буурсан нь хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж байна.

Хэрэглэгчдийн зарцуулалт буурна – Тарифын өөрчлөлтийн улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хэрэглэгчдийн худалдан авалт буурч, энэ нь жижиглэн худалдааны салбарын хувьцаанд дарамт болж байна.

Хөрөнгө оруулагчдын хүлээлт, сэтгэл зүй– Хөрөнгийн зах зээл бол ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан тооцдог. Тиймээс тарифын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг сааруулна гэсэн хүлээлт үүсгэж, зах зээлд савлагаа авчирч байна.

АНУ-ын төв банкны бодлого– Худалдааны дайн, тарифын өсөлтөөс үүдэн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хөдөлгөх эрсдлийг үүсгэсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлд нөлөөлж буй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Байдены засгийн газар буруутай.
2025-03-11