АНУ УКРАИН ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

АНУ УКРАИН ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

 

АНУ, Украины төлөөлөгчид Саудын Арабт болох энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнд оролцохоор Саудын Араб улсад ирж байна. Хэлэлцээ эхлэхээс өмнө буюу даваа гарагт АНУ-ын төрийн департментаас “Украин улс хэсэгчлэн гал зогсоох санал гаргасан. Үүнд, Тэнгисийн болоод агаарын цэргийн хүчинд гал зогсоох хувилбар дэвшүүллээ” гэж мэдэгдсэн юм.

Гэвч ОХУ-ын хувьд хэсэгчлэн гал зогсоох хувилбарыг дэвшүүлэх нь Украины талаас цаг хожих, ялагдах хугацаагаа хойшлуулах арга гэж үзэж байгаа.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч мөн даваа гарагт Саудын Араб улсад хүрэлцэн ирж угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж байна. Гэвч АНУ болоод Украины уулзалтад оролцож ямар нэг үүрэг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Даваа гарагийн орой В.Зеленский Саудын Арабт өрнөх АНУ Украины яриа хэлэлцээ "практик үр дүнд хүрнэ" гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Энэ хэлэлцээнд Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, мөн тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нар оролцоно. Харин АНУ-ыг төлөөлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, АНУ-ын Ойрхи Дорнодын төлөөлөгч Стив Виткофф нар оролцоно. Энэ удаагийн яриа хэлэлцээ тодорхой шийдэлд хүрэх ёстой гэж АНУ-ын тал үзэж байгаа бөгөөд талуудын байр суурийг харьцуулан үзэж шийдвэр гаргахад тусална. Харин дайныг цэргийн аргаар шийдвэрлэхгүй гэдгийг Орос Украин ойлгох ёстой гэжээ.

Дональд Трамп, В.Зеленский нарын эхний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш АНУ Украинд үзүүлэх цэргийн бүх тусламжийг зогсоож, тагнуулын мэдээллээ солилцохоо больсон.

Энэ удаагийн яриа хэлэлцээний талаар АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф хэлэхдээ "их ахиц дэвшил гарах магадлалтай, уур амьсгал эерэг” төлөвтэй байна. Мөн АНУ Украин газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах гэрээ удахгүй хийгдэнэ гэж найдаж байна. Хэлэлцэх асуудлуудын дунд Украины аюулгүй байдлын тухай протоколууд багтсан гэж онцолсон байна.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд халдан довтолсоноос хойш одоогоор тус улсын газар нутгийн 20 орчим хувьд хяналтаа тогтоогоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чи эхлээд зөв бичиж сур. Дараа нь дэмийрлээ бич
2025-03-11
Д.Батаа:
Өөдөө хаясан чулуу өөрийн ТОЛГОЙ дээр гэгч болох нь боллоо!!! АНУ-ын Зөнөг Өвгөн тоглоод өнгөрөв!!! Өөрийнх нь асуудлыг хэрхэхийг АНУ хариуцахгүй гэснээс болж Трамптай бараг зодоон хийсэн гэхэд буруудахгүй??? Тэртэй тэргүй Зилиньский хог дээр хаягдсан!!! Одоо түүний АМЬ НАС золбин нохойноос дор болж олон зуун амь насаа алдсан хүмүүсийн ХАРААЛЬ тусч дуусах ХУУЛИАРАА болж байх шив!!!.......
2025-03-11
Зочин:
Чи эхлээд зөв бичиж сур. Дараа нь дэмийрлээ бич