Ой, хээрийн түймрийн хохирол нэмэгдсээр байна

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Өндөршил суманд өнөөдөр /2025.03.10/ бүртгэгдсэн хээрийн түймрийн хохирол нэмэгдсээр байна.
Голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж байна.
Мөн өчигдөр буюу 9-нд гарсан Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ