Хойд Солонгос баллистик пуужингууд харвав

Хойд Солонгос баллистик пуужингууд харвав

 

БНСУ АНУ-тай хамтран жил бүр уламжлал болгон хийдэг “Эрх чөлөөний бамбай” цэргийн сургуулилтийг даваа гарагт эхлүүллээ. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын зүгээс заналхийлэл, өдөөн хатгалт хэмээн үзсээр байна.

Тиймээс БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эхлэхтэй зэрэгцэн тэнгист баллистик пуужингууд харвалаа. Баллистик пуужинг өнөөдөр үдийн 13:50 цагийн орчимд Хойд Солонгосын Хванхэ мужийн гүнээс харвасныг илрүүлсэн гэж БНСУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдож тангараг өргөснөөс Хойд Солонгос анх удаа баллистик пуужин харваж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ