Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JENKINS COOPER:
FOR A GUARANTEED CRYPTO RECOVERY CONTACT MR MORRIS GRAY I have a strong interest in this subject due to my prior experiences, which have increased my understanding of it. Had I had this information earlier, I would not have fallen victim to scams to the extent that I did, In my quest to earn enough money to retire early, I lost a lot of money to several investing platforms. I was clueless about how to restart after losing everything. Fortunately, I was directed to Morris Gray A Legitimate DIGITAL ASSETS RECOVERY AGENT by a friend. I was able to contact Him on: MORRIS GRAY 830 @ GMAIL COM, and they helped me recover my lost 13.6 BTC and introduced me to reliable investment platforms that are currently helping me realize my ambition of retiring early. Given how crucial this is, I hope it will assist someone who is in need of such services, you can reach out to him on, WhatsApp: +1 (603) 943-4257 & Email: @ MorrisGray830 @ Gmail, Com….
2025-03-10