ЭЛОН МАСКИЙН “STARSHIP” ПУУЖИН ДЭЛБЭРЭВ

Энэ сарын 6-ны өдөр SpaceX компанийн сансарт хөөргөсөн Starship пуужин дэлбэрсэн байна. Нислэгийн өмнөхөн Элон Макс өөрийн Х хуудаснаа хэд хэдэн бичлэг хуваалцсан бөгөөд пуужин хөөрсөний дараахан осолдсон байна. Харин Элон Максийн хувьд дэлбэрэлтийн мэдээллийг олон нийтэд хуваалцаагүй бөгөөд түүний Starship пуужин өнгөрсөн нэгдүгээр сард Багамын арлуудын ойролцоо осолдож хог хаягдал нь Туркс болон Кайкос аралд унасан байдаг. Пуужингийн хог хаягдал Туркс болон Кайкос арлуудад унасанд тэрээр уучлал гуйгаагүй бөгөөд дараагийн туршилтаа гуравдугаар сард гэж зарлаж байсан юм. Хоёр туршилт дарааллан дэлбэрч байгаа starship пуужингийн ослын шалтгааныг шалгах ёстой гэж Холбооны нисэхийн захиргаа шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ