БНСУ-д цэргийн сургуулилтын үеэр 15 хүн шархаджээ

БНСУ-д цэргийн сургуулилтын үеэр 15 хүн шархаджээ

 

БНСУ-ын агаарын цэргийн хүчний KF-16 хоёр сөнөөгч онгоц цэргийн сургуулилтын үеэр агаар-газар ангиллын найман бөмбөг андуурч хаясаны улмаас 15 хүн гэмтэж бэртсэн байна. Сөнөөгч онгоцууд агаар-газар ангиллын бөмбөгнүүдийг сургуулилтын талбайн гадна талд хаясан учраас энгийн иргэдийн байшинг оносон байна. БНСУ-ын эрх баригчдын мэдээлснээр уг осол Сөүл хотоос өмнө зүгт орших Почеон хотод болсон гэжээ.  Ослын улмаас бэртэж гэмтсэн 15 хүнд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэж мэдээлсэн юм.

БНСУ болон АНУ-ын хамтран жил бүр цэргийн сургуулилт хийдэг бөгөөд ийм осол анх удаа гарч байна гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ