Улаанбуудайн тариалалт 40 хувиар буурчээ

Улаанбуудайн тариалалт 40 хувиар буурчээ

 

Монгол Улс нь “Атрын 3” хүртэл гурван удаагийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байж дотооддоо улаан буудайн тариалалт гурилын үйлдвэрлэлийг хөл дээр нь босгосон түүхтэй. Гэтэл 2024 оны 5-р сарын нэгнээс улаанбуудайг импортын татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингээд газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжиж, хамгаалж ирсэн байдал суларч энэ нь улаанбуудайн тариалалт, үйлдвэрлэл буурах шалтгаан болжээ. Засгийн газар импортын татварыг чөлөөлснөөр гурилын үнийг бууруулна, өрсөлдөөн бий болгоно гэж тооцоолсон боловч үнэ буурахгүй, тариалалт үйлдвэрлэл буурч, хариу дохио үзүүлсэн юм. Сүүлийн 5 жилд тариалалт 53 мянган тонноор буюу 20% гаруй хувиар, гурил үйлдвэрлэл 40 хувиар тус тус буурчээ.

Хураан авсан үр тариан байдал  /тонн/

 

Тариалалт /тонн/

 

Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (1212.mn)

Илүү дэлгэрэнгүй задаргааг харах бол https://www.1212.mn/mn/statistic/statcate/573069/indicator/573069 холбоосоор ороорой.

Монгол улс 2024 онд 64,2 мянган тонн гурил импортолжээ

Гаалийн татварыг чөлөөлснөөр 64 мянган тонн улаанбуудайн гурил импортолжээ. Харин тэжээлийн буудай 65,2 мянган тонныг импортолсон байна.

  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14,1 мянган тонн
  • Увс аймгийн Боршоо боомтоор  10,3 мянган тонн
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35,9 мянган тонн

Гурилын импортын хамаарал

  • 2008 онд 68%
  • 2017 онд 0%
  • 2022 онд 5%
  • 2024 онд 29%

Газар тариалангийн салбарт тулгарч болзошгүй эрсдэл

  • Санхүүгийн эрсдэлҮр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 958 иргэн, аж ахуйн нэгж 2023–2024 онд  нийт 182.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд улаанбуудайн борлуулалт буурснаар эдгээр аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэх.
  • Гадаад валютын алдагдал: 2024 онд 81.5 мянган тонн улаанбуудайг 22.8 сая ам. доллар, 64.7 мянган тонн гурилыг 18.7 сая ам доллар, 65.2 мянган тонн тэжээлийг 19.5 сая ам.доллароор худалдан авч нийт 61.1 сая ам.доллар буюу 210.8 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын урсгал үүссэн.
  • Бусад салбарын үйл ажиллагаа доголдох: Техник, бордоо, ургамал хамгааллын бодисын дилер, тээвэр логистик бүхий аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадамж сулрах,
  • Нийгмийн асуудлууд: Бэлтгэгдсэн ажилчид ажлын байраа орхих, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх,
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах: Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний тухай хууль хэрэгжилт алдагдах, түгээмэл хэрэглэдэг хүнсээр дамжуулан аминдэм, эрдсийн дутагдлыг нөхөх боломжгүй болох,
  • Хүнсний аюулгүй байдал: Олон улсын стандартын шаардлагад нийцээгүй гурил импортлогдож байгаа нь гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шаардлагыг хангахгүй байна. (өнгө, амт, үнэр)
  • Тэжээлийн хангамж: Дотоодын тэжээл үйлдвэрлэл буурч, гахай, тахианы тэжээлийн хангамж доголдох, үнэ, өртөг нэмэгдэх.

Атрын аянуудын хүрээнд бидний тогтоож чадсан амжилтууд

  • Атрын I аянаар 1959 онд 1950 онтой харьцуулахад тариалсан талбай 7,4 дахин, хураан авсан ургац 11 дахин өссөн
  • Атрын II аянаар 1976-1958 онд 886,2 мянган тонн үр тариа хураан авч түүхэн дэх ДЭЭД хэмжээг тогтоож байжээ.
  • Атрын III аянаар 2008-2010 онд Технологийн шинэчлэлийг эрчимжүүлэн 346 мянган тонн улаанбуудай хураан авч байжээ.

Атрын аянууд газар тариалангаа сэргээн авах нөр их ажил болж байсан бөгөөд Монголчууд өөрсдийн гараар тариалсан улаанбуудайгаар гурил, тэжээлээ үйлдвэрлэн стратегийн хүнсээ дотооддоо хангах боломжоо бүрдүүлсэн. Тариалалт нэмэгдэхтэй зэрэгцэн үйлдвэрлэгчийн тоо өсөж дагаад гурилан бүтээгдэхүүний нэр төрөл бүтээгдэхүүн үйлчилгээний соёл ч нэмэгджээ.

Дүгнэлт: Сүүлийн 60 жилийн хугацаанд Атрын олон аян, ЖДҮ дэмжих сан зэргээс нэн хөнгөлөлттэй зээл олгож ирсэн ажлын үр дүн нурааж байгаа тул асуудлыг эргэн харж импортын гурил, тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох,  тарифын зохицуулалт хийх шаардлага бодлогыг түвшний асуудал болон хувирлаа. Газар тариалангийн салбарт 2024 онд нийт 16.2 мянган өрх, 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна эдгээр хүмүүсийн ажлын байрны асуудал ч давхар хөндөгдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Doris Bella:
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320) (support@thehackangels.com) (www.thehackangels.com) I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
2025-03-06