АНУ УКРАИНТАЙ ТАГНУУЛЫН МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХАА ЗОГСООВ

АНУ УКРАИНТАЙ ТАГНУУЛЫН МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХАА ЗОГСООВ

 

АНУ-ын Украинд үзүүлэх тусламж түр зогсоод байгаа. Тэгвэл АНУ-ын цэргийн тусламж дэмжлэг зогсож байгаатай холбоотойгоор АНУ-ын тагнуулын мэдээллээ Украинд хуваалцахаа түр зогсоож байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц Украинтай тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоож буйгаа баталгаажуулсан бөгөөд тагнуулын үйл явцаас "Бид нэг алхам ухарсан" гэж онцолсон юм.  Энэ бол Дональд Трампын засгийн газрын шийдвэр бөгөөд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын хувьд Орос-Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш тагнуулын мэдээллээ Украинтай хуваалцаж ирсэн байдаг.

АНУ цэргийн тусламж болоод тагнуулын мэдээллийг түр зогсоож байгаа нь Украины хувьд том цохилт болох бөгөөд Д.Трампын бодлогыг тус улсын Ардчилсан намынхан буруушааж байна. Мөн Д.Трампын Бүгд найрамдах намынхан дотроо хоёр хуваагдаж цэргийн тусламжийг үргэлжлүүлэх, зогсоох асуудлаар маргасан хэвээр байна.

АНУ ийнхүү Украинд үзүүлж буй тусламжаа шат дараатай зогсоож байгаа учраас Украин Европын дэмжлэгт найдахаас өөр сонголт үлдсэнгүй, “Бид тусламжаа үргэлжлүүлнэ” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ