Э.МАКРОН: ФРАНЦ ЦӨМИЙН ХАМГААЛАЛТАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цөмийн зэвсгийн хамгаалалтаа өргөжүүлж Европын бусад холбоотон орнуудаа хөтөлбөртөө хамруулах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны мэдэгдэлд дурдсанаар “Орос Украины дайн дахь АНУ-ын байр суурь өөрчлөгдсөн учир Европ байнгын бэлэн байдалд байх ёстой” гэв.
Үүгээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ тив дэх холбоотон орнуудаа цөмийн зэвсгээр хамгаалах бөгөөд Украин улсад ч үргэлжлүүлэн туслахаа мэдэгдсэн юм.
Францын цөмийн зэвсэг бол бидний бүрэн эрхт байдлыг хамгаалах баталгаа юм. Энэ эрх нь Францын Ерөнхийлөгч, армийн командлагчийн гарт байсаар ирсэн бөгөөд цаашид ч хэвээр байна гэж Эммануэль Макрон хэлсэн байна. Мөн Украины аюулгүй байдал АНУ-д хамааралгүй болж байр сууриа өөрчилсөн нь Европыг "шинэ эринд оруулж буй хэрэг юм” гэж тэрээр үзжээ.
Цаашид Франц улс НАТО болон АНУ-тай харилцах түншлэлийн харилцаагаа хэвээр байлгах ч өөрийн батлан хамгаалах салбарыг өргөжүүлэх, бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлаар “их зүйл хийх” шаардлагатай байгааг Эммануэль Макрон онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ