Сербийн парламентад үймээн дэгдэв

Сербийн парламентад үймээн дэгдэв

 

Өнөөдөр Сербийн парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний гишүүд үймээн самуун дэгдээлээ. Засгийн газраа огцрохыг шаардсан сөрөг хүчний гишүүд утаат бөмбөг шидэж, Ерөнхийлөгч Александр Вучичид  эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн үймээн самуун эцэстээ тулж зодоон цохион болсноор зарим гишүүд бэртэж гэмтэж эмнэлэгийн тусламж аваад байна. 

 

Энэхүү үйл явдал нь сүүлийн дөрвөн сарын турш үргэлжилж тус улсын авлигын эсрэг жагсаалтай холбоотой. 

 

Тус улсын Нови Сад хотод төмөр замын буудлын дээврийн нурсанаар Серб улсын дунд шатны авилгын хэргүүд шат дарааллан илэрсэн байдаг. Мөн авлигын эсрэг тэмцлийн эхлэлийг тавьсан төмөр замын ослыг тус улсын сөрөг хүчний гишүүд засгийн газрынхаа авлигатай холбон үзсээр буй юм. 

 

Сербийн  Парламентын өнөөдрийн хуралдааны үеэр эрх баригч намын гишүүн Ясмина Обрадович тоосго хэмжээтэй зүйлд оногдож, биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол бие давхар гишүүн Соня Илич шоконд орж эмнэлэгийн тусламж авч байна. Одоогоор яаралтай тусламжийн эмч нар Соня Иличийн хүүхдийг аврахын төлөө ажиллаж байна гэж мэдээлжээ. 

 

Одоогоор Серб улсын Парламентын байрны гадаа оюутнууд жагсаж, гудамжийг хаан, засгийн газраа огцорхыг шаардсаар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ