97 дахь удаагийн Оскар эхлэв

97 дахь удаагийн Оскар эхлэв

97 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний Лос Анжелес хотын Dolby театрт эхэллээ. Энэ жилийн Оскарын наадмын хөтлөгчөөр жүжигчин Конан О'Брайен хөтлөгчөөр ажиллаж үзэгчдийг хөгжөөж байна. 

97 дахь удаагийг Оскарын наадам нь гоёмсог хувцаслалт, кино урлагийн гайхамшгийг хослуулсан мартагдашгүй үйл явдал болж байна. Ёслолын үеэр кино урлагийн шилдэг уран бүтээлчид, алдартнууд оролцож, улаан хивсний ёслолын үеэр өөрсдийн гайхалтай хувцаслалтаараа олны анхаарлыг татсан байна.  

97 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолд "Wicked" киноны жүжигчид болох Синтиа Эриво, Ариана Гранде нарын хэт их "жин хасал, шинэ дүр төрх бүтээж буй нь үзэгчийн анхаарлыг татаж байв. 

Үүнээс гадна 2024 оны 96 дахь удаагийн Оскарын наадмын үеэр илүүдэл жинтэй байсан дуучин Селена Гомез энэ удаад эргээд хэвийн жиндээ иржээ. 

Харин эрэгтэй жүжигчдээс Тимothée Chalamet шар өнгийн Givenchy хослолоор гангарчээ. Өдгөө 29 настай жүжигчин Тимоти Шаламе “A Complete Unknown” кинонд Боб Диланы дүрийг бүтээж, шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн нь түүний хоёр дахь Оскар болж, хамгийн залуудаа хоёр удаа энэ шагналыг хүртсэн жүжигчнээр тодорч байна. 

Мөн жүжигчин Эдриан Броди “The Brutalist” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн жүжигчний шагналыг хүртсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ