АНУ-аас В.Зеленскийд ирэх дарамт нэмэгдэнэ

АНУ-аас В.Зеленскийд ирэх дарамт нэмэгдэнэ

Дональд Трамп, В. Зеленский хоёрын уулзалт амжилтгүй өрнөсөн нь Орос Украины дайны нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгох эрсдэлтэй байна. 

Дональд Трамп В.Зеленский нар өнгөрсөн долоо хоногт цахим орчинд нэгнээ шүүмжлэх нь нэмэгдэж байсан боловч уулзалт болох үед үр дүн гарч, хоёр улс газрын ховор элементийн салбарт хамтран ажиллана гэж шинжээчид харж байв. Дональд Трампын хувьд АНУ-ын Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн хариуд Украин улстай уул уурхай ашигт малтмалын салбарт хамтрах сонирхолтой байсан ч В.Зеленксий татгалзав. Цаашид Украины нөхцөл байдал хүнд, Европын холбооноос өөр дэмжлэггүй болох эрсдэл үүсэж байна. 

Тодруулбал цаашид

    •    Украинд үзүүлэх АНУ-ын тусламж зогсоно. 

    •    В.Зеленскийд ирэх АНУ-ын дарамт нэмэгдэж, Украины улс төрийн дотоод хямрал гүнзгийрнэ.

    •    ОХУ-тай хэлэлцээр хийх шахалт ихэснэ.

    •    Европын холбоо Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх  үүрэг хүлээхээс өөр аргагүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GOY GOY. ZOV ZOV
2025-03-03
Goe goe:
Mash zuv
2025-03-03