Д.Трамп В.Зеленскийг цагаан ордныг орхихыг шаардав
https://static.kyivpost.com/storage/2025/03/01/8c4166bcab5d97342b4227a0baf69190.jpg?w=2560&f=webp
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын уулзалт 2-р сарын 28нд болсон.
Цагаан ордонд болсон Дональд Трамп В.Зеленский нарын уулзалт ширүүн маргаанаар өндөрлөж, газрын ховор элементийн салбарт хамтрах хоёр улсын хэлэлцээ цуцлагдсан байна. Уулзалтын үеэр Д.Трамп В.Зеленскийг ОХУ-д буулт хийж, энхийн хэлэлцээр хийхийг уриалсан боловч В.Зеленский ОХУ-ыг дайны гэмт хэрэгт буруутгаж, буулт хийхээс татгалзжээ. Үүний дараа Д.Трамп В.Зеленскийг өрөөнөөс гарч явахыг хүссэн байна.
Мөн уулзалтын үеэр Д.Трамп В. Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэсэн бөгөөд Орос Украины дайны яаралтай зогсоохгүй бол улс орноо ч алдах эрсдэлтэйг анхааруулсан юм
Энэхүү уулзалтын дараа Европын холбооны удирдагчид Украиныг үргэлжлүүлэх дэмжихээ илэрхийлж, Д.Трампын мэдэгдлийг буруушаасан байна.
Д.Трамп В.Зеленский нарын уулзалт хоёр орны харилцаанд тун ээдрээтэй зөрчил үүсгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ