Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандын Арабын орнуудад хийж буй ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна.
Айлчлалын үр дүнд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд Тогмидын Доржханд, Арабын Нэгдсэн Эмират Улсыг төлөөлж Стратегийн судалгаа, ахисан түвшний технологийн асуудал эрхэлсэн сайд Файзал Абдулазиз Мухаммед Аль-Баннай, Бахрайны Хаант Улсыг төлөөлж Сангийн сайд Шэйх Салман бин Халифа Аль-Халифа нар газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллах гурван улсын хамтарсан санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн томоохон бүтээн байгуулалт, улстөрийн тогтвортой орчныг харгалзан Булангийн орнуудын зүгээс хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай хамтран ажиллахаа илэрхийлж байгааг талууд онцлов.
Монгол Улсын Засгийн газар
Тогмидын Доржханд
Уншиж байна |